Түүний аав IX Мацумото Коширо нь Японы Үндэсний Кабуки театрийн жүжигчин, “Буёо ордон”-ны тэргүүн байжээ. Тиймээс ч Мацу “Буёо ордон” хэмээх Японы үндэсний театр урлагийн өргөөнд бага насаа өнгөрүүлсэн байна. Ээж Норико Мацумото нь охиныхоо овгийг өгөхдөө гэр бүлийн хүндэтгэлийн нэр “Мацу”-г сонгожээ.
Бага наснаасаа дуу бүжиг, жүжиг үзэж өссөн Мацу Такако 16 наснаасаа Кабуки театрт жүжиг тоглох болов. Дараа жил нь телевизийн “Цэцгэсийн дайн” киноны гол дүрд тогложээ. Түүний бүтээсэн дүр амжилт олж, залуу жүжигчин тэр даруйдаа олны танил болсон байна. Ингээд 19 настайдаа бусад цуврал кинонуудаас хамгийн алдартай “Дурлах нас” кинонд Такуяа Кимуратай хамтран тоглосон байна. Алдарт дуучин маань голдуу зөөлөн хэмнэлтэй дуунууд дуулдаг. Тэрбээр дуучин болсныхоо арван жилийн ойгоороо гурав дахь аялан тоглолтоо 2007 онд хийж байсан.
Мацу Такако телевизийн богино болон цуврал 33 кинонд тоглож, 24 сингл гаргаж, театрийн 24 жүжигт тоглож, 11 цомог гаргаад байна. Түүний гаргасан бүх цомог хитийн эхний аравт багтаж 8-24 долоо хоног жагсаж байжээ.
0 comments:
Post a Comment