Hikaru Utada (宇多田 ヒカル Utada Hikaru, 1983 оны 1-р сарын 19-нд төрсөн) бол Япон-Америкийн нэртэй дуучин, яруу найрагч, найруулагч, продюссер нэгэн мөн. Тэрээр Америк, Европт Утада гэсэн нэрээр олонд танил болсон байна. Япон улсад “Анхны дурлал” (First Love) дюбут цомог нь гарсны дараа тус улсын хөгжмийн түүхэнд хамгийн их борлогдсон цомогтой, алдартай дуучдын нэг болсон байна. Өөрийн цомгийг 52 сая гаруй хувиар борлуулсан Утада дэлхий дахинаа хичнээн нэртэй од болох нь харагдана.
Колумбын их сургуульд сурч байсан түүнд Америкийн “Цаг үе” сэтгүүл “Оюутны хотхоны дива дуучин” хэмээх нэр хайрласан байдаг. 2009 онд Японы Цаг Үе (The Japan Times) сэтгүүл “сүүлийн арван жилд хамгийн их нэр хүндтэй байсан дуучин” хэмээх алдрыг хүртээсэн байна.
0 comments:
Post a Comment