Tokyo хот

Токио (Япон: 東京 Тоокёо, "зүүн нийслэл"), албан ёсоор Токио нийслэл хот нь Японы 47 мужийн нэг юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2013оны 4сарын 1ний байдлаар хүн амын тоо 13,230,000хүнтэй байна.
Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүтэц тавигдсан.
Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшигтгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.

Нэр
Урьд нь Эдо (江戸, "булангийн үүд") гэх нэртэй байснаа, 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр Киото хотоос зүүн зүгт оршдог, эзэн хааны ордон байрладаг тул "Зүүн нийслэл" гэх утгатай Тоокёо (тоо (зүүн) + кёо (нийслэл)) хэмээн нэрлэгджээ.

Засаг захиргааны нэгж
Токио хот нь 23 дүүрэг (区, ku,"дүүрэг"),баруун талын Тама бүсийн 30 дагуул хот (市, shi,"хот"), Изү,Огасавара арлын 9 бага хот болон тосгодоос бүрдэнэ.

Share on Google Plus

About Anim S usku

0 comments:

Post a Comment