Япон хэлний дүрмийг товчхон тайлбарлавал..Энд япон хэлний дүрмийг хамгийн амархан аргаар та бүхэнд танилцуулах болно. Монгол Япон хэл нь адилхан алтай язгуурын хэл учир өгүүлбэрийн бүтэц, дагавар нөхцөл бараг адилхан гэж болно. Жишээ нь: “Өглөө эрт боссон” гэдэг өгүүлбэрийг япон хэл дээр мөн адил дарааллаар “Аса (өглөө) хаякү (эрт) окита (боссон)” гэж хэлнэ.
Дуудлага авиаЯпон хэлний авиа үсгийн дуудлага англи, орос хэл шиг монголчууд дуудахад түвэгтэй дуудлага барагтай байхгүй нэг сайн талтай. Монгол хэлний дуудлагатай тун төстэй нь бас хэл сурах давуу тал болдог.
Хирагана, КатаганаДээрх 3 төрлийн үсэгтэй. Япон хэл анхлах сурах үед хирагана, катаганагийнх нь ялгааг ойлгох гэж зовж байсан санагдана. Нэг их толгой эргээд байх ялгаа байхгүй, зүгээр гадаад гаралтай үгээ катаганагаар, унаган япон үгээ хираганагаар бичдэг. Анх үүссэн хираганагаас ひらがな арай "орчин үеийн" цөөн, шулуун таталттай катагана カ タガナүүссэн болов уу. Манай худам монгол бичигт ч гадаад үгийг тэмдэглэдэг тусдаа үсэг байдаг. Түүнтэй л адил гээд ойлгочихож болох юм. Гуравдахь буюу ханз үсэг нь ихэнх тохиолдолд үг бичихэд хэрэглэгддэг бол хираганаар ихэнхдээ үгийн дагавар, нөхцөл, сул үг бичихэд хэрэглэдэг. Хирагана болон катагана. Хирагана, катаганаг хальт хараад бараг ялгаж болно. Жишээ нь Токио гэдэг үгийгとうきょうхираганагаар бичсэн, トウキョウкатаганагаар бичсэн хоёрыг харьцуулж харахад хирагана нь өнцөг булан, шулуун зурлага багатай муруйсан зурлагаар бичигддэг. Үнэндээ бол токио гэдэг үгийг өмнөх хоёр шиг биш ихэнхдээ ханзаар 東京гэж бичдэг.
https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah
ReplyDelete