Өндөр чанартай, сонирхолтой
сургалтын хөтөлбөр
Япон улсад хамгийн дэвшилтэт түвшний мэдлэгт суралцах боломжтой. Сүүлийн жилүүдэд физик, хими, анагаах ухаан ба физиологийн Нобелийн шагналтнууд
Японоос дараалан гарч буй нь үүнийг батална. Зөвхөн хууль, эдийн засаг, инженер, байгалийн ухаанаар зогсохгүй байгаль орчин, мэдээлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалын салбар зэрэг орчин үеийн салбар, манга болон анимэ, тоглоом, загвар, амттан хийх гэх мэт өргөн цар хүрээний салбаруудаар суралцах боломжтой. Мөн сүүлийн үед англи хэлээр эрдмийн зэрэг хамгаалж болох сургалтуудын тоо ч нэмэгдэж байна.
Японд суралцахын давуу талууд даяаршмал орчинд суралцах
Дэлхийн 170 гаруй улс, бүс нутгаас ирсэн 200,000 орчим гадаад оюутан Японы их дээд сургууль болон Япон хэлний сургуулиудад суралцаж байна. Сүүлийн үед гадаад оюутан, япон оюутан хамтдаа амьдрах олон улсын оюутны дотуур байрны тоо ч өсч байгаа. Зөвхөн Япон орноор зогсохгүй дэлхийн бусад орны олон соёлтой танилцсанаар таны хараа тэлэх нь дамжиггүй.
Японд ажилд орох боломж
Ойрын жилүүдэд, Японд ажилд орох гадаад оюутны тоо
нэмэгдсээр байгаа ба Японы компаниуд ч идэвхтэйгээр
гадаад оюутнуудыг ажилд авч байна.
Гадаад оюутнуудад үзүүлэх олон талындэмжлэг
Японы их сургуулиудын сургалтын төлбөр төдийлэн өндөр бишээс гадна, гадаад оюутнуудад тэтгэлэг олгох тогтолцоо нь сайн хөгжсөн байдаг.
Та энхүү мэдээлэлийг цааш уншихыг хүсвэл татах гэсэн бичигэн дээр дарна уу!!!
0 comments:
Post a Comment