Японы эзэн хаан

Домог зүйн үүднээс авч үзвэл Японы анхны эзэн хаан болох Жиммү нь Аматэрасү хэмээх нарны бурхны удам бөгөөд МЭӨ 660 онд хаан сэнтийд заларсан гэж үздэг байна. Түүхий үүднээс энэ домгийг боломжтой гэж үздэггүй ч, өнөөгийн Японы Эзэн Хааны гэр бүл нь 1500 жилийн турш хаан сэнтийд байсан нэг хааны удам угсааных гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байна.
Түүхийн ихэнх мөчлөгт Японы эзэн хааны эрх мэдэл хүч нь хэмжээт мөн цэвэр бэлэг тэмдгийн чанартай байсан боловч Фүживара, Хоожо, Минамото, Ашикага, Токүгава гэх мэт бүхий л захирагч, шогүнүүд эзэн хаанаа хүндэлж дээдэлдэг байсан байна.
1868 оны Мэйжийн шинэчлэлээр Токүгавагийн шогүнүүдын эрх мэдлийг авч хаяснаар Эзэн Хаан Мэйжи төрийн өндөрлөг, эрх мэдлийг гартаа авсан ба Мэйжийн үндсэн хуулиар абсолют, хэмжээгүй эрхт хаан болсон юм. Гэвч үнэн хэрэгтээ жинхэнэ хүчийг улс төрийн олигархууд, сүүлд генералууд болон адмиралууд гартаа авсан билээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 онд Японы Эзэн Хаан нь цэвэр бэлгэ тэмдгийн чанартай болсон. Эдүгээ тэрээр дипломат уулзалтууд болон ёслолуудад оролцдог ч улс төрийн ямар нэгэн хүч, эрх мэдэл байхгүй билээ.
1989 онд Эзэн Хаан Акихито Японы 125 дахь эзэн хаан болсон ба Хатан Мичикотой гэрлэж, 2 хүү, 1 охинтой болсон. Тэдний том хүү нь Хунтайж Нарүхито юм.
Share on Google Plus

About Anim S usku

0 comments:

Post a Comment