Stereopony хамтлагийн танилцуулга


Stereopony бол Японы окиинавад 2007 онд байгуулагдсан охидын поп рок, гранж рок хамтлаг юм.  Дэбютээ хийхээсээ өмнө Mixbox гэдэг нэртэй байсан бөгөөд энэн нэрээрээ шинэ залуу рок хамтлагын дунд болдог фестивалаас шагнал авч байсан бөгөөд Okinawa Sound Stage 2008д Саёонара кисэцү дуугаараа оролцон анх олны танил болж байж ээ.
  • Hydrangea ga Saiteiru (ハイド.ランジアが咲いている?) (2009)
  • Over The Border (2010)
  • More! More!! More!!! (2011)
  • Best of Stereopony (2012)

Гишүүд:
Гитарчин гоцлол дуучин - Айми Харагүни -  1990 онд Окинавад төрсөн.

Басс Гитарчин дуучин – Нохана Китажима 1989 онд Нагасакид төрсөн

Бөмбөрин дуучин – Шихо Яманоха 1990 оны 10 сард Окинавад төрсөн

2008 оны 1сарын 14д анхны дэбютээ хийх байсан боловч хамтарч ажиллаж байсан продвсэрийн буруугаас болон хойшлогдож School of Lock гэх хөтөлбөрт радиогийн рок оролцох болсон байна.
Ингээд gr8! Records д харьяалагдах болсон охид 2008 оны 6 сард анхны дэбют болон Блич анимэны 17 дахь төгсгөлийн дуу болох Хитохира но ханабира-аа гаргасан бөгөөд ориконы 25д бичигдэж анхны сингл хэрнээ өндөр амжилт гаргасан байна. Үүнээс хойш Mobile Suit Gundam 00 анимэны дуу "Namida no Mukou" гэх 2 дахь синглэ дебютээ гаргасан байна. 3 дахь синлэ "I Do It"-г СониМюзик Жапэн, дуучин Юүитэй хамтран 2009 оны 4 сарын 22 гаргасан бөгөөд цомгийн продюсэрээр Япондоо зэрэглэлээрээ 4т бичигддэг Хисаши Кондо ажилласан байна. Эхний 3 синглийн дараагаар хамтлаг анхлах сургуулийн сурагчид болон отакү нарын дунд ихээхэн алдартай болсон байв. Мөн зөвхөн Японд төдийгүү гадаад улс оронд тэдний фэнүүд нэмэгдэж байсан тул in Austin, Texas-д хүртэл аялан тоглолт хийсэн байна.
2009 онд тэд анхны цомог болох Hydrangea ga Saiteiru-г гаргасан бөгөөд цомог гарсан даруйдаа ориконы 7д жагссан байна. Ингээд хамтлаг жинхэнэ ёсоороо IDOL BAND гэгдэх болжээ.


Тэд ихэнхидээ анимэ, драманы дууг дуулж байсан бөгөөд 2010 онд SONY MUSIC JAPAN-тай гэрээ байгуулан ажиллах болсон байна. 2011 оны 1 сарын 14д хамтлаг Скандал хамтлагтай хамтлан ажиллахаар болж Шибуяад  тоглолт хийсэн бөгөөд энэ үйл ажиллагаа нь 2011 оны 3 сарын дуустал үргэлжилсэн байна. Бид бүхний сайн мэдэх Покэмон, даркэр дан блак, блич, ано хана гэх мэт олон олон анимэ болон маш олон хит драмануудын дууг амьлуулж байсан энэхүү хамтлаг 2012 онд тарснаа мэдэгдсэнээр үйл ажиллагаа нь зогссон  байна.
Share on Google Plus

About Anim S usku

0 comments:

Post a Comment