Сүмо нь Японы үндэсний спортын төрөл бөгөөд Японоос гарал бүхий тулааны урлаг юм. Мэргэжлийн сүмо нь японд "оозүмо" гэгддэг. Япон хэлэнд хоорондоо золгон барилддаг тулааны урлагийг "сүмо" гэх ба "Үдэ сүмо - Гар барилдаан", "Аши сүмо - Хөл барилдаан", "Юби сүмо - Хуруу барилдаан" гэж бий. Дэлхий дахинд сүмотой ижил төрлийн тулааны урлаг олон бий. Монгол бөх, Хятадын Шүайшао, Солонгосын Сырым, Окинава арлын Шима зэрэг юм.
Сүмогийн нэршлүүдийн тухай
- "Сүмо" гэдэг үг нь эртний "сүмахи" гэдгээс "сүмафү" болж, дараа нь "сүмо" болжээ.
- Мөн сүмо нь "тэгой" гэж нүцгэн гараараа тулалдах гэсэн утгатай үгээр илэрхийлж байжээ.
- Мэргэжлийн сүмогийн тамирчныг японоор "рикиши", "сүмотори" гэж нэрлэдэг. Энгийн ярианд бол "О сүмо сан", монголчууд бол сүмочин, сүмо бөх гэж нэрлэх нь их.
Сүмогоор барилдах тухай
- 4.55м диаметртэй дугуй хэлбэртэй дэвжээ буюу "дохё" дээр сүмогийн өмсгөл болох маваши өмсөн барилдана. Дэвжээнээс гарах болон өвдөгнөөс дээш биеийн хэсэг нь дэвжээнд хүрсэн нь ялагддаг. Хориотой мэх хийсэн тохиолдолд "гёожи" буюу засуул нь шийднэ.
- Хориотой мэхийг дүрэмчлэн тогтоохоос өмнө бол Чичих, цохих, өшиглөх нь хориотой байжээ.
Энгийн барилдаан нь дараах дараалалтайгаар явагддаг.
Шикири
- Дугуй хэлбэртэй дэвжээ рүү орж хоорондоо нилээн холхон зогсож нүүр нүүрээ харалцдан, хагас сууж атгасан гараа "шикири сэн" буюу бэлтгэлийн зураасанд хүргэнэ. Үүнийг "Шикири" гэдэг. Хэдэн ч удаа хийж болох ч, ихэнхдээ цагийн хязгаар тогтоосон байдаг.
Барилдааны Тачиай
- Атгасан гараа дэвжээнд хүрсэн байдалтайгаар 2 сүмочин нь харц тулгарсан үедээ зэрэг босч барилдаан эхэлдэг (Тачиай гэдэг нь японоор нийлж босох утгатай гэсэн үг). Үүнийг "тачиай" гэнэ.
- Тачиай нь дэлхий бусад оронд байдаггүй, японы онцлог бүхий арга юм. 2 тал нь хоорондоо ямар нэг дохио зангаагүйгээр эхэлдэгт байгаа юм. "Шикири"г хэд хэдэн удаа хийх хооронд 2 сүмочин нь хоёулаа барилдахаар шийдсэн үедээ л босдог ба засуул нь ихэнх спортод байдагчлан тэмцээн эхэлснийг зарлах биш магадлах л үүрэгтэй юм.
- Сүмогийн рикиши нь нас, өндөр, жин харгалзахгүйгээр хоорондоо барилддаг.
Сүмогийн дайрах/довтолгоо мэх
- Зайнаас бие биеэ гараа түлхэх болон зайлж цохих гэх мэт олон мэх байдаг. Монгол бөхийн сэрвүү барьцнаас хийдэг ихэнх мэх дээр түлхэх мэх хэрэглэн давуу барьц байрлал олж авахыг зорино.
- "Маваши"-гаас барилцан (золгож) хоорондоо мэх хийлцэнэ.
Мэхийн төрөл
- Шидэх, хөл болон гараар этэх, мурих, эрүүдэх (投げ・掛け・反り・捻り) төрлийн мэхүүд голлоно.
- 1928 оны 1 сарын 12-ноос эхлэн NHK нь радиооор сүмогийн тэмцээнийг шууд дамжуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан нэг барилдаан дахь цагийн хязгаарыг тогтоосон байна. Макүүчи нь 10 мин, Жүрёо 7 мин гэж тогтоожээ. Үүнээс өмнө бол тачиай нь толгойгоо нийлүүлсэн байдлаас эхлэн, цагийн хязгааргүй барилдаж байжээ.
Сүмогийн зэрэг
- Японы сүмогийн холбоо нь зэрэглэл тогтоодог. Нэгдүгээр данаас дээс зэрэглэлийн хүн хар маваши бүслэх эрхтэй байдаг.
0 comments:
Post a Comment