Япон хэл сурцгаая [2]

Өмнөх үсгүүдэээ цээжилсэн бол дараах үсгүүдийг үргэлжлүүлэн цээжлээрэй. Эдгээр нь хирагана үсгүүдээ цээжилсэн бол их амархан.
  • Доор байгаа үсгүүдийн баруун дээд талд байгаа жижиг 2 зураасыг てんてん(тэн тэн) гэж нэрлэх ба てんてん авсан гийгүүлэгчийн дуудлага нь өөрчлөгдөнө.
  • Мөн Ха, Хи, Хү, Хэ, Хо үсгүүдийн дээр жижиг дугуй байвал дуудлага Па, Пи, Пү, Пэ, По болон өөрчлөгдөнө.
  • Харин や, ゆ, よ үсгүүдийг зарим гийгүүлэгчдийн баруун доод буланд жижгээр бичиж дуудлагыг өөрчилж болно.
  • つ (цү) үсгийг жижгээр бичиж үгийн дунд оруулсан байвал зогсолттой дуудна. ( гацаж ч гэх юм уу хэхэ) галиглавал:  маттэ (まって), шүппацү (しゅっぱつ), хассоү (はっそう), ишшё (いっしょ)  гэх мэт.
  • Япон хэлний Н гийгүүлэгч авиа нь монгол хэлний хэлний угийн Н, япон хэлний Г  авиа нь монгол хэлний хоолойн Г авиатай адилхан дуудагддаг.


Share on Google Plus

About Anim S usku

0 comments:

Post a Comment