Япон улсад зорчих визийг хэрхэн авах вэ?



Та алба, амины аль ч зорилгоор Япон улсад очих хүсэлтэй бол тухайн улсын визийг авсан байх хэрэгтэй. Харин Япон улсад зорчих зорилгоос хамаарч, визийн төрөл, визийн хугацаа, бүрдүүлэх материал нь янз бүр байна. Юуны түрүүнд, та тус улсын Элчин сайдын яамны Консулын газраас виз хүсэмжлэхэд ямар шалгуурыг хангасан байх ёстой юм бол?

1. Виз олгох үндсэн шалгуур 


Та виз авахын тулд: 
Хүчинтэй хугацаа бүхий гадаад паспорттай байх. Мөн өөрийн эх орондоо буцаж ирэх эсвэл Япон улсад дахин эргэн очих эрх, статус бүхий баримт баталгаатай байна.

Визийн мэдүүлгийн материал нь үнэн зөв, тодорхой байна.

Япон улсад байх үед явуулж буй үйл ажиллагаа, байр суурь, хугацаа нь Япон улсын Цагаачлалын тухай болон Дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль /Шёовагийн 26 оны 319 тоот Засгийн Газрын тогтоол /Цагаачлалын хууль/-д заасан статус болон хугацаатай тохирсон байна.

Виз мэдүүлэгч нь Цагаачлалын хуулийн 5-р бүлгийн 1- зүйлийг зөрчөөгүй байх шаардлагатай юм байна. 
 
Урт хугацааны визийн төрлүүд 

Урт хугацааны визийн төрлүүдэд:
а. Оюутны виз /их дээд сургууль, судлаач оюутан, дунд сургууль, эрдэм шинжилгээний ажил/
б. Гэр бүлийн виз /япон улсад сурч, ажиллаж амьдарч байгаа хүний гэр бүлийн хүн цуг амьдрах виз/
в. Соёлын ажиллагаа /төрөл бүрийн урт хугацааны соёлын ажиллагаа/
г. Япон хүнтэй гэр бүл болсон гэр бүлийн виз
д. Дадлага хийх виз багтах ажээ.

Урт хугацааны виз авахад 
Урт хугацааны виз буюу 90 хоногоос дээш хугацааны виз хүсэгчид нь урьдчилж Япон улсын Хууль зүйн яамны зөвшөөрлийн хуудас Certificate of Eligibility-г хүлээн авсан байх хэрэгтэй. Энэ нь таны японд удаан хугацаагаар оршин суух статус, хугацаа, зорилгыг баталгаажуулсан зөвшөөрлийн хуудас юм байна.

Урт хугацааны виз хүсэхдээ та, юуны түрүүнд:
  • Гадаад паспорт
  • Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
  • Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
  • Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фонтой, урдаас харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх юм /Урт хугацаагаар оршин суух Хууль зүйн яамны зөвшөөрлийн хуудас
  • Япон талаас ирүүлсэн бусад бичиг баримт
 
Богино хугацааны виз авахад 
Богино хугацааны виз нь 90 хоногт багтан зорчиход олгох виз. Хэрэв та ах дүү, садан төрөлдөө зочлох гэж буй бол:
1. Гадаад паспорт. /Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авна./
2. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, урдаас харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх юм/
3. Урилга: /урилгын загварыг (а, б, в) ЭСЯ-наас авч болно/
а. Батлан даасан бичиг
б. Японд урьж байгаа шалтгааныг тодорхойлсон бичиг
в. Хөтөлбөр /Аялалын маршрут, байрлах хаяг, холбоо барих утас зэрэг/
г. Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
д. Батлан даагчийн сургуулийн болон ажлын тодорхойлолт
е. Батлан даагчийн гадаад иргэний үнэмлэх буюу сургуулийн үнэмлэх, мөн гадаад паспортын нүүрэн хэсэг, хүчинтэй визийн хуулбар /Гадаад иргэний үнэмлэх нь хэмжээ жижиг тул томруулсан хуулбар байна/
Дээрхи материалыг уригч талаас гаргуулах бөгөөд эх материалаар нь хүлээж авах юм байна.
Ах дүү, садан төрлөө батлах бичиг баримт /Төрсний гэрчилгээ, мөн эцэг эхийн хуучин иргэний паспорт дээрх хүүхдийн нэрсээр баталж болох ба эдгээр нь боломжгүй бол ИБМУТ-өөс садан төрлөө батлуулсан тодорхойлолт байж болох аж/
Ажлын буюу сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/
 
Хөрөнгийн баталгаа:
а. Виз мэдүүлэгч өөрөө зардлаа бүрэн даах бол:
Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/
б. Батлан даагч зардлыг дааж байгаа бол:
Орлогын буюу цалингийн тодорхойлолт/уригч талаас гаргуулна/
Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг/уригч талаас гаргуулна/
Эмнэлгийн тодорхойлолт /Ах дүү, садан төрлийн хүн нь эмчилгээ оношилгоо, мэс засал хийлгэх, өвчтөн асрах зэрэг зорилгоор явах бол дээрх бичиг баримтыг бүрдүүлэхээс гадна япон дахь эмнэлгээс тодорхойлолт зайлшгүй шаардлагатай/

Хувийн аяллаар зорчиход 
Хувийн аялал нь найз нөхөд, танилын урилгаар явахыг хэлнэ. Энэ зорилгоор явахдаа:
1. Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
2. Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
3. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
4. Урилга: /урилгын загварыг (а, б, в) ЭСЯ-наас авч болно/
а. Батлан даасан бичиг
б. Японд урьж байгаа шалтгааныг тодорхойлсон бичиг
в. Хөтөлбөр /Аялалын маршрут, байрлах хаяг, холбоо барих утас зэрэг/
г. Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
д. Батлан даагчийн сургуулийн болон ажлын тодорхойлолт
е. Батлан даагчийн гадаад иргэний үнэмлэх буюу сургуулийн үнэмлэх, мөн гадаад паспортын нүүрэн хэсэг, хүчинтэй визийн хуулбар /Гадаад иргэний үнэмлэх нь хэмжээ жижиг тул томруулсан хуулбар байна/
 
Дээрхи материалыг уригч талаас гаргуулах бөгөөд зайлшгүй эх материалаар нь хүлээж авахыг анхаарна уу.
 
5.Найз нөхөд, танилаа батлах бичиг баримт /фото зураг, захидал зэрэг/
6. Ажлын буюу сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/
7. Хөрөнгийн баталгаа:
а. Виз мэдүүлэгч өөрөө зардлаа бүрэн даах бол:
Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/
б. Батлан даагч зардлыг дааж байгаа бол:
Орлогын буюу цалингийн тодорхойлолт/уригч талаас гаргуулна/
Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг/уригч талаас гаргуулна/ 
 
Япон улсаар дайран өнгөрөх виз авахад 
Япон улсаар дайран өнгөрөх визийг Америк улсын визтэй иргэнд олгох юм байна.
1. Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
2. Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
3. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, урдаас харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
4. Дайран өнгөрөх онгоцны билет (эх хувь)
 
Визийн мэдүүлгээ өгөх 
Та виз мэдүүлэхдээ өөрийн зорчих зорилгын дагуу дээрх материалыг бүрдүүлсний эцэст тус Элчин сайдын яамны Консулын албанд мэдүүлгээ өгөх юм.
Аялал жуулчлал, урлагийн тоглолт, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа болон бусад шугамаар япон улсад ГРУППЭЭР зорчих хүсэлтэй виз мэдүүлэгчдийн материалыг доод тал нь хоёр долоо хоногийн өмнө хүлээн авдаг юм байна.

Визийн мэдүүлэг хүлээн авах буюу паспорт буцаан олгох хуваарь нь:
    Даваа – Баасан гараг
    Өдөр бүр 9:30 - 12:00 цаг хүртэл
    Бямба, Нямд болон баярын амралтын өдрүүдэд амардаг юм байна.
Визийн хураамж
Япон улсад зорчих хугацаанаас хамаарч хураамж, төлбөр нь өөр өөр байдаг.

Визийн төрөл                    Хураамж /төгрөг/ 
Богино хугацааны виз      30. 300
Урт хугацааны виз             30. 300
Олон удаагийн виз            60. 610
Транзит виз                           7. 070

Визийн ярилцлага 
Визийн ярилцлага хийх явцад үндсэн материалаас гадна шаардлагатай бол танаас бусад нэмэлт материал авчрахыг хүсэх талтай.
Дипломат болон албан паспорттай иргэн, мөн 16 нас хүртлэх эсвэл 60-аас дээш насны иргэн визийн ярилцагад ирэхгүй байж болно. Түүний өмнөөс төлөөлөн визийн мэдүүлэг өгч ч болно.
Визийн мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс эхлэн ажлын таван өдрийн дараа хариуг өгдөг юм байна.
Share on Google Plus

About Anim S usku

0 comments:

Post a Comment