1. Өгүүлбэр нь нэр үг, тооны нэр, тэмдэг нэрээр төгсөж байвал өгүүлбэрийг です(дэс) гэж төгсгөнө. (ө/х үйл үгээр төгсөөгүй байвал) Ийм хэлбэрийн өгүүлбэр нь одоо цагийн байнга давтагддаг, мөн ирээдүй цагийн утгыг илэрхийлнэ.
2. は (ха) дангаараа байвал нэрлэхийн тийн ялгалын нөхцөл болох бөгөөд энэ нөхцөлд "ва" гэж дуудах ёстой юм байна.
Жишээ:
- わたし は ナラン です。 ( ваташи ва Наран дэс) Би болНаран юм.
 - わたし は がくせい です。(ваташи ва гакүсэй дэс) Би болоюутан юм.
 - これ は ざっし です。 (корэ ва зашши дэс) Энэ болсэтгүүл юм.
 
Жишээ:
- わたし は ナラン では ありません。(ваташи ва Наран дэва аримасэн) Би бол Наран биш юм.
 - わたし は がくせい では ありません。(ваташи ва гакүсэй дэва аримасэн) Би бол оюутан биш юм.
 - これ は ざっし では ありません。(корэ ва зашши дэва аримасэн) Энэ бол сэтгүүл биш юм.
 
Жишээ:
- あなた は ナランさん ですか。(аната ва Нарансан дэска) Та Наран уу?
 - あなた は がくせい ですか。(аната ва гакүсэй дэска) Та оюутан уу?
 - これ は ざっし ですか。(корэ ва зашши дэска) Энэ сэтгүүл үү?
 
5. Харьяалахын тийн ялгал буюу の (но) нөхцөл. Монгол хэлний " -ны, -ний" юм.
Жишээ:
- それ は わたしの ほん です。(сорэ ва ваташи но хон дэс) Тэр бол миний ном юм.
 - それ は だれの ほん ですか。(сорэ ва дарэ но хон дэска) Тэр хэний ном бэ?
 - それ は ナランさんの ほん では ありません。(сорэ ва Нарансан но хон дэва аримасэн) Тэр бол Нарангийн ном биш юм.
 
0 comments:
Post a Comment